Сэлэнгэ аймгийн хэмжээнд хуурайшилт аюултай болон нэн аюултай түвшинд хүрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд агаарын температур дулаарч хуурайшилт нэмэгдэж, ой хээрийн түймэр гарах эрсдэл аймгийн хэмжээнд аюултай болон нэн аюултай түвшинд хүрсэн тул ард иргэд сонор сэрэмжтэй байхыг аймгийн УЦУОШГ-аас анхаарууллаа.
Сэлэнгэ аймгийн нутгаар 4 дүгээр сарын 16-20-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан
мэдээг хүргэж байна. 16-нд
зарим сумдын нутгаар, 19-нд ихэнх сумдын нутгаар ялимгүй хур тунадас орно.
Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 19-нд баруун хойноос 8-13 м/с
хүрч шороон шуурга шуурна, бусад хугацаанд салхи баруунаас 4-9 м/с. 16,17-ны
өдөр агаарын температур шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан
байна. 18,19-нд агаарын
температур шөнөдөө 5-10 градус дулаан, өдөртөө 20-25 градус дулаан байна.