“Залуусын хөгжил–Бидний ирээдүй” аян сумдад үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай /МОНЦАМЭ/ Залуучуудын хөгжлийг дэмжих, тэдний нийгмийн хөгжилд оролцох оролцоог хангах замаар амьдрах ухааны чадварыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Залуусын хөгжил–Бидний ирээдүй” аян Говь-Алтай аймгийн сумдад үргэлжилж байна.
Энэхүү аян дөрөвдүгээр сарын 1-нд Говь-Алтай аймгийн төв Алтай хотноо нээлтээ хийсэн бол өдгөө 10 дахь суманд өрнөж 2000 орчим залуусыг хамруулаад байна. Сумдын залуус уг аянд идэвх санаачилгатай оролцож, аймгийн ЗДТГ-ын дарга, Залуучуудын холбооны тэргүүн Ч.Бат-Эрдэнэ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаа болон холбогдох байгууллагуудын мэдээ мэдээлэл, Сэтгэл зүйч, Доктор Г.Наранбаатарын лекцийг сонсож байна. Түүнчлэн Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газар, сумдын эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулсан элэгний B,C вирусын илрүүлэг, хеликобактерийн шинжилгээнд үнэ тѳлбѳргүй хамрагдаж байна.