Венесуэлийн бүх дипломат төлөөлөгчийн газруудын дансыг хааж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-11 12:33:33

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын эрх баригчид Венесуэлийн НҮБ-д итгэмжлэгдсэн дипломатуудад шахалт үзүүлж, суурин төлөөлөгчийн газруудын дансыг хааж байна хэмээн НҮБ-ын дэргэдэх Венесуэлийн суурин төлөөлөгч Самуэль Монкада мэдэгджээ.


“АНУ хүлээсэн үүргээ зөрчиж байна. Бидний бүх данс хаагдсан. Бидний хөдөлгөөнийг 40 км-ын радиусаар хязгаарлаж байна. Тухайн зайнаас давж нэвтрэхийг хүсэж байгаа хэдий ч АНУ-ын эрх баригчид бидэнд зөвшөөрөл олгохгүй байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.


Түүнчлэн Венесуэлийн дипломатуудтай хамтран ажиллаж буй банкуудад АНУ хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлж байна хэмээн Монкада цохон тэмдэглэжээ. 

相关新闻