Иргэд сонгогчид УИХ-д муу дүн тавьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-03-22 16:54:51

“Эвлэн мандах хүч” хөдөлгөөнөөс Тусгаар тогтнолын талбайд явуулсан санал асуулгын дүн г өнөөдөр зарлалаа.

Санал асуулгыг 12 цагаас эхлэн явуулахад нийт 919 иргэн оролцсоноос 885 хүн буюу 93 хувь нь муу, 66 хүн буюу 0,7 хувь нь сайн ажилласан хэмээн дүгнэжээ.

Энэхүү санал асуулга нь УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, хариуцлага тооцох зорилго агуулж байсан юм. “Эвлэн мандах хүч” хөдөлгөөнийнхөн, "Эцсийн байдлаар гарсан энэ дүн нь зөвхөн бүртгүүлж оролцсон иргэдээс өгсөн санал юм. Өөрөөр хэлбэл, өөрийн регистр болон бусад нотлох баримтаа бүртгэлийн хуудсанд баталгаажуулсан хүмүүсийн өгсөн санал гэсэн үг. Талбайн голд байрлуулсан шилэн хоргонд хийсэн бүх саналын хуудсаар дүгнэсэн бол УИХ-д муу тавих иргэдийн тоо үүнээс ч илүү өндөр гарах байсан. Бид илүү бодитой тоо гаргахын тулд бүртгүүлсэн иргэдээр дүнг тооцсон" гэлээ.

Саналын хуудастай холбогдуулан "Цаг алдалгүй татан буугд" гэсэн албан шаардлагыг маргааш УИХ-д хүргүүлэх гэнэ. Түүнчлэн цаашид энэхүү санал асуулгыг гишүүд тус бүрийн нэр дэвшсэн тойрогт явуулах ажээ.

Э.Бат-Уянга

Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻