Мод тарих уриалга гаргалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны эрүүл аюулгүй байдлыг хангах, цэвэр орчин бүрдүүлэх зорилгоор аймгийн ИТХ-аас айл өрх, албан байгууллага бүр мод тарих уриалга гаргалаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалт, УИХ-ын 2016 оны тогтоолоор батлагдсан “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Мод тарих үндэсний өдөр”-ийг хэрэгжүүлэх зорилтын дагуу дээрх уриалгыг гаргасан байна.
Дорноговь аймагт сүүлийн жилүүдэд “Дорноговь-80” цогцолбор, иргэдийн цэцэрлэгт хүрээлэн, хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн, гэр бүлийн талбай, Хамарын хийдийн орчимд мод тарьж ногоон байгууламж нэмэгдэж буй талаар албаны хүн ярьсан.
Удахгүй эхлэх хаврын мод тариалалтаар зөвхөн Сайншанд суманд 30
гаруй мянган мод тариалахаар албаныхан төлөвлөжээ.Тиймээс мод тарих
сонирхолтой иргэн бүрт модыг үнэгүй
өгөх, арчилж суулгах талаар заавар зөвлөмж өгөхөөс гадна иргэдийг урамшуулах
ажлыг зохион байгуулахаар судалж байгаа аж.