"Ээж мод” руу зорчих иргэдийн урсгал ихэссэнтэй холбоотой сэрэмжлүүлэг өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-04-09 22:50:30

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Ханш нээж, урин дулааны улирал ирж байгаатай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Шаамар суын нутагт орших олон түмний сүсэг бишрэлт эж мод"-ыг зорих нутгийн болон бусад төв суурин газрын зочид гийчид, сүсэгтэн олны хөдөлгөөн эрс нэмэгдэж эхэллээ. 

Иймээс эж мод"-ыг зорих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгдэж буйтай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр сэрэмжлүүлэг зөвлөмж өгч, гарч болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал: Иргэн та бүхэн

-Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх;

-Ил задгай түлсэн гал, татсан тамхиа бүрэн унтраах;

-Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх;

-Галын аюулгүй байдлаа хангахыг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

相关新闻