БОЭТ хагалгааны битүүмжилсэн тасагтай болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг дахь БОЭТ дэлхийн жишигт
нийцсэн хагалгааны битүүмжилсэн тасагтай боллоо. Ийнхүү битүүмжилсэн өрөөнд мэс засал
хийснээр ариутгал, халдваргүйжүүлэлтийг бүрэн хангаж, хагалгааны дараах
хүндрэл, эрсдэлээс сэргийлэх боломж бүрдэж байна.
Манай улсад нэвтрээд удаагүй байгаа
хагалгааны битүүмжилсэн тасаг нь төрийн мэдлийн дөрвөн эмнэлгээс гадна Дархан-Уул
аймаг дахь хувийн хэвшлийн нэг эмнэлэгт нэвтрээд байгаа юм. Харин тус аймгийн
БОЭТ дээрх технологийг нэвтрүүлсэн орон нутаг дахь анхны төрийн мэдлийн эмнэлэг
болж байна.
Тус эмнэлгийн Мэс заслын тасгийнхан
өнгөрсөн онд “Шинэ санаачилга, инновацийг хэрэгжүүлэгч хамт олон”-оор шалгарч
байсан бол энэ удаад хуримтлуулсан туршлага, мэдлэгээ бэхжүүлж, ахиж дэвших
боломжтой боллоо гэж үзэж байна.
Хагалгааны битүүмжилсэн тасгийг улсын төсвийн 600
сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулжээ.