Ардчиллын 30 жилийн ойн барилдаанд харцага Б.Бат-Өлзий түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан хувьсгалын 30, Ардчилсан намыг үүсгэн
байгуулсны 29 жилийн ойн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой үндэсний
бөхийн барилдаан өчигдөр /2019.04.07/ Бөхийн өргөөнд болов. Барилдаанд Ховд аймгийн Зэрэг
сумын уугуул, Монгол Улсын Харцага Б.Бат-Өлзий түрүүллээ.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул, Монгол Улсын Арслан Э.Оюунболд үзүүрлэсэн байна. Харин шөвгийн дөрөвт Булган аймгийн харьяат Улсын заан М.Өсөхбаяр, Улсын харцага Н.Түвшинбаяр нар тунажээ.