"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй" сарын аяныг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-04-03 18:04:43

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй" сарын аяныг энэ сарын 3-наас эхлүүллээ. 

Уг аяныг жил бүр үйлдвэрийн ослоор амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх дэлхийн өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг байна. Энэ жилийн хувьд Даланзадгад, Мандал-Овоо, Ханбогд зэрэг таван суманд өдөрлөг зохион байгуулах аж. Өнгөрсөн 2017 онд Цогтцэций суманд уурхайн нурангид дарагдсан хүнийг хэрхэн аврах талаар дадлага сургуулилт хийж байсан. Харин энэ жил байгууллага, сургууль, аж ахуйн нэгжүүдээр дарцаг аялуулахаар эхний гурван байгууллага аж ахуйн нэгжид гардуулан өглөө. Тэд дарцаг хүлээн авснаар байгууллагадаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар ямар нэг үйл ажиллагаа явуулан дараагийн байгууллагадаа тайлантайгаа хамт хүлээлгэн өгөх юм байна. 

Дашрамд дуулгахад, өнгөрсөн 2018 онд үйлдвэрийн ослоор тус аймагт 17 хүн амь насаа алдсан тоо баримт албан ёсоор бүртгэлтэй байгаа гэж мэдээллээ. Мөн үйлдвэрийн ослыг байгууллага бүр бүртгэлжүүлж байх ёстойг сануулсан юм. 

相关新闻