“Би нар” гэр бүлийн уран сайхны кино үзэгчдэд хүрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2019-04-02 10:51:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй Монголын кино ертөнцөд “Би нар” хэмээх нэгэн шинэ уран сайхны кино "мэндлэх" гэж байна.  Киног энэ сарын 5-нд нээнэ.

Манай улсад одоогоор ховор буй “family drama” буюу энэхүү гэр бүлийн киног Ж.Сэнгэдорж найруулж, ерөнхий продюсерээр жүжигчин А.Өнөржаргал /Өөскө/ нар ажиллажээ. Сурагчдын 3 дугаар улирлын амралт эхлэхтэй зэрэгцэн үзэгчдэд хүрэх тус киног гэр бүлээрээ үзэхийг кино багийн гишүүд зөвлөж байна.

Эл бүтээлд Монголын нийгэмд 1990-ээд оноос хойш өрнөж буй үйл явдлууд, техник технологийн хөгжил ялангуяа цахим орчин, компьютер тоглоомын хор хөнөөл бидний хойч үе, хүүхэд багачуудад хэрхэн нөлөөлж байгаа, гэр бүлийн харилцааны нандин холбоо, үнэ цэнийг гурван бүлгээр хүмүүст харуулахыг зорьжээ.

相关新闻