126 дугаар сургуулийн барилгыг 5 дугаар сард хүлээлгэн өгөхийг үүрэг болгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газар, Барилгын хөгжлийн төвийн Барилга, байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтэстэй хамтарч Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж буй 126 дугаар сургуулийн барилгын ажилтай танилцлаа.
Энэ үеэр 640
хүүхдийн суудалтай тус сургуулийн гадна фасад, хөөсөн дулаалгын чанар,
гүйцэтгэлийг хянаж, хугацаатай үүрэг, чиглэл өгөв.
“Немон” ХХК-ийн
хариуцлагагүйгээс болж 11 дүгээр хорооны 847 хүүхэд Ботаник дахь “Амгалан”
цогцолбор, Улаанхуаран дахь “Баянзүрх” цогцолбор сургуульд суралцахын тулд өдөр
бүр 7 км явж байгаа аж.
Тус сургуулийн барилгын ажил 2011 онд эхэлжээ. Энэ хугацаанд
газрын маргаан, зураг, төсвийн өөрчлөлт, зарим жил төсөвт санхүүжилт суугаагүй
зэрэг шалтгаанаар хойшилсоор өдий хүрлээ гэж гүйцэтгэгч “Немон” ХХК-ийн ерөнхий
менежер Х.Булганхангай тайлбарлав.
Сургуулийн захирал Э.Галхүү, 2017 онд дуусах ёстой байсан ч,
одоог хүртэл ажил нь сунжирсаар байна. Гүйцэтгэлийн үлдэгдэл санхүүжилт 795 сая
төгрөг 2019 оны улсын төсөвт тавигдсан боловч ажил нь эхлээгүй өдий хүрлээ.
Олон зуун хүүхдийн эрх ашиг хөндөгдөж, эцэг эхчүүд бухимдалтай байна гэсэн юм.
БСШСЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга
С.Нансалмаа өнөөдрөөс эхлэн ажиллах хүч, туслах ажилчдын тоо, техникийн хүчин
чадлаа нэмэгдүүлж, энэ оны 5 дугаар сарын 20 гэхэд хүлээлгэн өгөхийг үүрэг
болголоо.