Оросын нэрт хөгжмийн зохиолч С.В. Судзиловскийн мастер тоглолтоос суралцах боломж олдлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Оросын хөгжмийн сургуулийн үндсийг тавьсан, энэ цагийн мэргэжлийн хөгжимчдийн томоохон төлөөлөгчдийн нэг, П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын уралдааны шагналт, “Grammy Awards-2004” наадмын нэр дэвшигч С.В.Судзиловский Монголд тоглолтоо хийхээр өчигдөр ирсэн юм.
Тэрбээр өчигдөр орой Монгол Улсын консерваторын концертын танхимд “Морин хийлийн тоглолт”-оо сонирхууллаа. Харин өнөөдөр “Мастер класс” тоглолтоо хийнэ. Урын сандаа морин хийл хөгжмийн 130 гаруй сонат багтаасан С.В.Судзиловский оркестртой нийлсэн бие даасан тоглолтуудаа дэлхийн ихэнх оронд тоглосон хөгжмийн их мастер ажээ. Европ, Америк, Солонгос болон дэлхийн алдартай Gewandhaus (Лейпциг), Royal Albert Hall (Лондон), Manuel de Falla Hall (Мадрид), Schauspielhaus (Берлин)-ны тайзнаа тоглосон түүний хувьд Монгол улсад анх удаа тоглож байгаа юм.
С.В.Судзиловский нь Шлезвиг-Гольштейне (Германия), Мильштатте (Австрия), Лионе (Франци), Ульме (Шведия), Коорсхольме (Финлянди), Охриде (Македония) орнуудад зохион байгуулдаг Олон Улсын томоохон хөгжмийн наадамд оролцдог. Мөн Парисын Славины соёлын наадам, ОХУ-ын "Оросын өвөл", "Москвагийн одод" наадмын шилдэг уран бүтээлч гэдгээр нь андахгүй. С.В.Судзиловскийг дотоод гадаадын Олон Улсын хөгжмийн уралдааны шүүгчээр урьдаг. ОХУ-ын Москва хотын соёлын газартай хамтран Дубай хотноо морин хийлчдийн уралдааныг зохион байгуулсан. Мөн С.В.Судзиловский анх удаа Орос улсад хийл болон морин хийл хөгжимд зориулсан «Муза ба Яруу найраг» тоглолтыг К.Сен-Санса оркестрын хамт тоглосон байна. Түүний тоглолтод Олон улсын уралдааны шагналт, төгөлдөр хуурч Ольга Кудрякова оролцоно. Манай улсын СУИС, Консерваторын оюутан сурагчдад дэлхийн хөгжмийн мастертай уулзах, тоглолтын ур чадвараас суралцах боломж олдоод байна.