Эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг УИХ-ын гишүүдэд үзүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт ял эдэлж буй яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн гэх дүрс бичлэгийг хаалттай горимоор УИХ-ын гишүүдэд өнөөдөр үзүүлэв.
УИХ-ын чуулганаар, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр хийсэн юм. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзүүлэх горимын санал гаргасан. Ингээд уг бичлэгийг нууцаас гаргах горимын санал хураахад гишүүдийн олонх дэмжсэн юм. Одоогоор Төрийн ордонд хөл хорио тогтоож, сүлжээ унагаагч ашиглан хамгаалалтад авсан байна. УИХ-ын гишүүд бичлэгийг үзсэний дараа, Хууль зүйн байнгын хороо дээрх хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 												
				
             
                     
                    
注释