Олон улсын театрын өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-03-27 14:09:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Өнөөдөр Олон улсын театрын өдөр тохиож байна. 1962 онд гуравдугаар сарын 27-ны өдрийг дэлхийн “Театрын өдөр” хэмээн тунхагласнаас хойш  энэ өдрийг дэлхийн өнцөг булан бүрт театрын уран бүтээлчид, театрын үнэнч үзэгчид ёслон тэмдэглэж иржээ. 

"Театр бол ариун сүм" гэж ярьдагчлан, энэ өдөр дэлхийн урлагийн сүм бүхэн тоглолтоороо бэлэг барьдаг. Өнөөдөр ДБЭТ-т  “Дэлхийн театрын өдөр”-т зориулсан Дэлхийн болон Монголын сонгодог бүтээлүүдийн тоглолт болно. Мөн төв орон нутгийн драмын театрууд ч тоглолт бүхнээ энэ баярт зориулах юм байна.


相关新闻