Нарны болон хаврын баярыг 400 сая хүн тэмдэглэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Олон улсын Наурызын өдөр. НҮБ-аас хүн төрөлхтний соёлын өвд бүртгэсэн энэ баярыг дэлхийн 400 гаруй сая хүн тэмдэглэж байна.
Энэхүү олон улсын "Наурыз"-ын өдрийг Монгол Улсын баруун хязгаарын Баян-Өлгий аймгийн иргэд, Монгол орны болон дэлхийн соёлт улс орнуудад амьдарч буй угсаа гарваль нэгт казах иргэдийн адилаар уламжлан тэмдэглэж байна. Монгол Улсад одоогийн байдлаар 100 гаруй мянган казах иргэн ажиллаж амьдарч байгаа тухай статистик тоо байдаг. Улсын нийслэл Улаанбаатарт 10 мянга шахам казах айл өрх байгаа аж.
Наурыз гэдэг нь "Шинэ өдөр"-ийн баяр гэсэн үг хэмээн хэл шинжлэлийн эрдэмтэд тайлбарладаг. Манай орны Баян-Өлгий аймаг болоод
баруун хязгаарын Увс, Ховд аймаг, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон,
Улаанбаатар, Налайхад казах иргэд олноор амьдарч байна.