Баян-Өлгийд энэ сарын 22-ны өдрийг амралтын өдөр болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-03-20 12:15:46

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Казахын ард түмний уламжлалт "Наурыз" баярыг жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдөр буюу өдөр шөнө тэнцсэн өдөр тэмдэглэдэг. Энэ жил тус баяр нь ажлын өдөр тохиож байгаа тул Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өчигдрийн ээлжит зургадугаар хуралдаанаар энэ сарын сарын 22-ны баасан гарагийн ажлын өдрийг амралтын өдөр болгожээ.

Харин тухайн ажлын өдрийг энэ сарын 30-ны бямба гарагт шилжүүлсэн байна. 

相关新闻