Албан хаагчидтай “Ёс зүй, хариуцлагын гэрээ” байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-03-20 13:33:40

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2019 оны 3 сарын 17-19-ны өдрүүдэд байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
2019 оныг Монгол Улсын Засгийн газраас “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбоотойгоор үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төрийн албан хаагчийн хандлага, ёс зүйг дээшлүүлэх талаар сургалт хийж, албан хаагчидтай 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө болон “Ёс зүй, хариуцлагын гэрээ”-г байгуулсан юм. Сургалтад ХНХЯ, “Шинэ хөгжлийн түлхүүр” ТББ, аймгийн ЗДТГ-ын Насан туршийн боловсролын төв, Хүний эрхийн Үндэсний комиссын Өвөрхангай аймаг дахь салбар зэрэг байгууллага оролцож сургалт, мэдээлэл өглөө.

Мөн тус байгууллагын "Гэр бүлийн зөвлөл"-өөс “Өглөөний цай” үйл ажиллагааг зохион байгуулж, “Шинэ хөгжлийн түлхүүр” ТББ-ын зөвлөх, сэтгэл судлаач н.Цэрэнноров “Аз жаргалтай гэр бүл - Гэр бүлийн үнэ цэн” сэдвээр албан хаагчдын гэр бүлд сонирхолтой лекц уншин зөвлөгөө өгсөн юм.

相关新闻