“Дэлхийн ур чадвар” олимпод оролцогчид Францыг зорив
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМХөгжлийн бэрхшээлтэй иргэдийн "Дэлхийн ур чадвар"-ын ес дэх олимпийн наадамд оролцох Монголын тамирчид өнгөрсөн бямба гарагт Франц улсыг зорив.
Тус олимп нь Францын Бордаукс /Bordeauх/ хотноо зохион байгуулах бөгөөд манай улсын тамирчид анх удаа оролцож байгаа юм. Тус олимпийн онцлог нь орон орны оролцогчид хүч чадлаараа биш ур чадвараа сорин өрсөлддөг гэдгээрээ онцлогтой. Дэлхийн 34 орны тамирчид өрсөлдөх тус олимпод Монгол Улсыг төлөөлөн 11 хөгжлийн бэрхшээлтэй тамирчид мэдээллийн технологи, хүнс, уран зураг, хог хаягдал дахин ашиглах, сийлбэр зэрэг төрлөөр ур чадвараа сорино.
Д.Өлзий