Бяцхан хүүд амьдрал бэлэглэх хандивын тоглолт зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн хоёр настай бяцхан хүү У.Батмягмарт зориулсан
хандивын тоглолтыг Ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгын уран бүтээлчид
“Хавар хайр” уран бүтээлээрээ зохион байгууллаа.
Тоглолтод Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил оролцож байгууллагын
зүгээс нэг сая, хувиасаа 100.000 төгрөгийн
мөнгөн дэмжлэгийг үзүүлж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн энэхүү тоглолтыг аймгийн ЗДТГ-ын хамт олон үзэж, хандивын аянд нэгдлээ. Бяцхан хүү
У.Батмягмар БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод яаралтай эмчилгээнд орохоор
болсон тул Сэлэнгэ
нутгийн түмэн олон, аж ахуйн нэгж, байгууллагууд
түүнд тусламжийн гараа сунгаж, амьдрал бэлэглэхийг уриалж байна. Эх орны ирээдүй болсон хүүхэд
багачууд минь эрүүл энх байхыг Сэлэнгэ түмэн ийн хүсэж буйгаа хандивын аянаар илэрхийллээ.
У.Батмягмар хүү 2 ой 6 сартай бөгөөд төрөөд гурав хоногтойгоосоо эхлээд өнөөдрийг хүртэл таталт өгсөн зовиуртай байгаа аж. Аав ээжийнхээ анхны хүү болж төрсөн Батмягмар Хөх хотод бүрэн эмчлүүлэх боломжтой гэнэ. Монголд яг энэ төрлийн өвчтэй хүүхдүүд эмчлүүлэээд эрүүл саруул цэцэрлэг, сургуульд явж байгаа таатай мэдээг аав ээж нь хүлээн авсан аж. Тэдэнд хүүгээ эрүүл саруул болгоход 25 сая төгрөг хэрэгтэй байгаа бөгөөд сайхан сэтгэлтэй хүмүүс ангийн хамт олон найз нөхдийнхөө хандиваар зургаан сая орчим төгрөг бүрдээд байгаа гэнэ.