Хятадын хөрөнгө оруулалттай Нордвинд компанид гэнэтийн шалгалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-03-22 12:54:13

Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбаар ахлуулсан цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналт, байгаль орчны байцаагчид Нордвинд ХХК-ийн Бичигтийн уурхайд гэнэтийн шалгалт хийлээ.

Ажлын хэсэгт орсон хууль, хяналтын байгууллагын ажилтнууд уурхайн лабораторийн зориулалтаар ашиглаж байсан байрыг лацдаж, химийн бодисуудыг шалгуулахаар холбогдох байгууллагуудад хүргүүлэв. Мөн уурхайн үйл ажиллагаатай холбоотой бичиг баримтуудыг хураан авч, Нордвинд компанийн удирдлагуудыг шалгах ажлыг эхлүүлээд байна. Шалгалтын үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд үр дүнгийн талаар эргэн мэдээлнэ гэлээ.

Нордвинд ХХК нь 12 жилийн хугацаанд 100 гаруй мянган тонн жонш, жоншны баяжмал олборлож, Бор-Өндөр сумаас галт тэргээр БНХАУ-ын зах зээлд нийлүүлсэн байна.

Бичигтийн уурхайг анх 1957-1959 онд Оросын / ЗСБНХУ/ геологийн экспедиц 1.1 сая төгрөгөөр 332.000 тоннын хайлуур жоншны нөөцтэй гэж тогтоосон бөгөөд түүнээс хойш Монголросцветмет нэгдэл, ШШГГазар гэх мэтчилэн хэд хэдэн компани олборлолт явуулж байжээ.

Тус компани нь Галшар сумын нутагт 2007 оноос үйл ажиллагаа явуулж ирсэн Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай ААН юм. 

相关新闻