Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-03-21 09:04:41

Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Соёлын байнгын хорооноос “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр тус холбооны "Залуус" танхимд зохион байгуулна.

Уг хэлэлцүүлгээр нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг хэлэлцэж, эрдэмтэн, судлаачид болон нийгмийн салбарын төлөөлөл, залуучууд санал шийдлээ хуваалцах аж.

Хэлэлцүүлгийг МУИС, ШУТИС-ийн БУХС-ийн Нийгмийн ухааны салбар, Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан хамтран зохион байгуулах аж.

相关新闻