Тусгай олимпын Монголын багийн анхны медалийг жүдочид хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-18 11:53:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНЭУ-ын Абу Даби хотноо болж Тусгай олимпын 15 дахь удаагийн наадмаас Монголын багийн жүдочид медалийн салхийг хагаллаа.


Олимпын хоёр дахь өдөр жүдогийн эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан Э.Бямбажаргал болон эрэгтэйчүүдийн -100 кг-д барилдсан Ө.Амарсанаа нар хүрэл медаль хүртсэн байна.


Манай улсаас жүдогийн төрөлд таван тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд бүгд нэгдүгээр ангилал буюу жиндээ ур чадвараараа хамгийн сайн тамирчидтай өрсөлдөж байгаа юм.

相关新闻