Сумын Засаг дарга амжилт гаргасан багш нараа шагнаж урамшууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын Засаг дарга
Т.Гантулга эзэмшсэн мэргэжлээрээ онцгой амжилт гарган бэлтгэсэн хүүхдүүд нь сум
орон нутгийн нэр хүндийг өндөрт өргөж яваа зарим багш нарыг сумын Засаг даргын
шагналын журмын дагуу мөнгөн шагналаар шагнаж урамшуулжээ.
Энэхүү сумын Засаг даргын урамшуулалд
Сүхбаатар сумын Улсын
тэргүүний ЕББД 2-р сургуулийн монгол хэл, уран зохиолын
багш Д.Чимгээ, шавь Х.Хатан-Эрдэнэ, гар бөмбөгийн
спортод бэлтгэсэн шавь нар нь тогтмол амжилт гаргаж байгааг үнэлэн Сүхбаатар сумын ЕББД 6-р сургуулийн багш Ж.Батсайхан, Спортын сургуулийн
багш А.Амартүвшин нарыг тус тус шагнажээ. Энэхүү мөнгөн урамшуулал нь багш нарыг
мэргэжлээрээ амжилт гаргах, залуу багш нарт үлгэр дууриал болох, мөн цаашлаад ажиллах урам дэм өглөө хэмээн шагнуулсан багш нар хэлж байв.