Чопперчид Монгол цэргийн баярт зориулан мото парад зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол цэргийн баярыг тохиолдуулан маргааш буюу гуравдугаар сарын 17-ны өдөр Монголын чопперчин ахан дүүсийн холбоо хүндэтгэлийн мото парад зохион байгуулна.
Тус парадыг Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Нийслэлийн замын цагдаагийн газрын зөвшөөрөлтэй хамтран зохион байгуулахаар болжээ. Энэхүү мото парад ням гарагийн өглөөний 10 цагт Киокушу тауэрээс хөдөлж, Сүхбаатарын талбай хүрэх юм. Чоппер буюу орчин үеийн онцгой мотоциклыг олон хүн шохоорхдог ч хүссэн бүхэн хамгийн суперыг нь унаж чаддагүй. Учир нь хамгийн энгийн нь автомашины үнэтэй дүйцдэг.
Дашрамд сонирхуулахад, Чоп /chop/ гэсэн англи үг нь
тасдах, цавчих гэсэн утга илэрхийлдэг. Дэлхийн II дайны дараа америк цэргүүд
өөрсдийн мотоциклийг засч тоноглон, дур сонирхолдоо нийцсэн шинэ загварын
хөнгөн, ганган мотоцикл бий болгосноор чоппер мотоциклийн түүх эхэлжээ. Улмаар
1960-аад оноос дэгжин мотоцикл хөлөглөсөн залуусыг чопперчид гэх болсон
байна. Харин манай улсад 1990 оноос энэхүү ангиллын мото спортын хөгжлийн үндэс
суурь тавигдсан юм.