“Өнөөдрийн уншигч маргаашийн манлайлагч” чуулган боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬМонгол Улсын хэмээнд сүүлийн жилүүдэд боловсролын салбарт томоохон шинэчлэл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Түүний нэг нь Зөв Монгол хүүхэд хөтөлбөр юм. Энэхүү зөв Монгол хүүхэл хөтөлбөрийн дэд хөтөлбөр болох Ном хөтөлбөр Өмнөговь аймгийн хүрээнд амжилттай хэрэгжиж буйн илрэл болсон үйл явдал боллоо.
Даланзадгад сумын улсын тэргүүний 3-р сургуулийн санал санаачлагаар ном уншигч, номонд дурлагч хүүхдүүдийг сайшаан урамшуулах зорилгын хүрээнд “Өнөөдрийн уншигч маргаашийн манлайлагч” нэртэй ном уншигч хүүхдүүдийн анхдугаар чуулганыг энэ сарын 18-нд зохион байгууллаа. Чуулга уулзалтыг Аймгийн ЗДТГ, ХГБХХ, БСГазарууд дэмжин хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ үеэр аймгийн Засаг дарга чуулганд оролцсон сумдын сургуулиуд болон төвийн дөрвөн сургууль, политехникийн коллежийн оюутан сурагчдад хүүхдийн заавал унших 101 номтой багцыг гардуулж өглөө. Энэхүү ном уншигчдын номыг дээдлэгчдийн анхдугаар чуулганд Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын төлөөлөл хүүхдүүд номонд дуртай болох шалтгаан, номын ид шидийн талаар өөрсдийн санал бодлоо хуваалцаж, үе тэнгийн хүүхдүүддээ ном уншихыг уриалж байсан юм. Энэ жилийн хувьд ном уншигч хүүхдүүдийн тоо 34 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь ном хөтөлбөр Өмнөговь аймагт амжилттай хэрэгжиж байгаагын үр дүнг харуулж байна.
Өмнөговь аймаг Н.Золбаяр