Марш тактикийн тэмцээнд 0287-р анги хошуучиллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ“Монгол Цэргийн өдөр”, “Зэвсэгт Хүчний 95 жилийн ой”-н баярт зориулсан “Цэргийн ёслолын жагсаал” Хэнтий аймгийн Чингис хотын төв талбайд боллоо.
Энэхүү арга хэмжээнд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий ОБГ, Дадал сумын Хилийн 0287-р анги, Дэлгэрхаан сумын Зэвсэгт хүчний 232-р анги , ШШГА зэрэг байгууллагуудын албан хаагчид оролцов.
Мөн энэ үеэр аймгийн Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд Марш тактикийн тэмцээн боллоо. Энэхүү тэмцээн нь алба хаагчдаас цэргийн бэлтгэл бэлэн байдал, бие бялдар, сэтгэл зүйн өв тэгш хүмүүжил, аливаа саад бэрхшээлийг даван туулах чадварыг олгож өгдгөөрөө ач холбогдолтой ажээ.
Тэмцээнд оролцсон алба хаагчид буудлага, волейбол, шагайн харваа, гэсэн даалгаваруудыг гүйцэтгэж хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдснөөс нийлбэр дүнгээр тэргүүн байранд Дадал сумын хилийн цэргийн 0287-р анги, 2-р байранд Дэлгэрхаан сумын зэвсэгт хүчний 232-р ангийн баг, 3-р байранд Онцгой байдлын газрын баг тус тус шалгарлаа.
Тус тэмцээн 16 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа аж.
Хэнтий аймаг О.Буянхишиг