Хамт олноороо амьдрах хэв маягаа өөрчлөхийг хүсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-03-13 16:40:16

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хот тохижилтүйлчилгээний газрын хамт олон эрүүл, зөв орчинд өөрсдийнхөө амьдралын хэв маягийг өөрчлөхийг хүсч, түүнд хүрэхийн тул аймгийн ЭМГ-аас тусламж хүссэн байна.   

Эл хүсэлтээ биелүүлэхийн тулд тус байгууллагын 35 ажилтан, ажиллагсад нийлээд аймгийн Эрүүл мэндийн газрын эмч, мэргэжилтнүүдээс “Халдварт бус өвчин, түүний эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт”, “Эрүүл зөв хооллолт”, “Элэгний вирусын оношилгоо, эмчилгээ” зэрэг сэдвээр хичээл заалгажээ.

Энэ нь тус газрын хамт олны хувьд хүссэн алхамдаа хүрэх чухал алхам болж чадна хэмээн үзсэн байна. Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын зүгээс ард иргэдийнхээ эрүүл амьдралын хэв маягийг өөрчлөхөд туслах, мэдлэг олгох зорилгоор дээрх сэдвүүдээр сургалт явуулдаг юм. Энэ нь аймгийн ИТХ-аар батлагдсан “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах аймгийн дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилт хэрхэн үр дүнтэй хэрэгжиж байгаагийн тод жишээ юм. 

相关新闻