"Халуун зүрх"-ний дууг залуу дуучин Ц.Энгүүн амилуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Жүжигчин, СТА Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар хамтран "Аримун" продакшн байгуулж, анхны уран бүтээл болох "Халуун зүрх" уран сайхны киногоо энэ сарын 29-ний өдөр нээх гэж байна.
"Халуун зүрх" киноны дууг гол дүрийн бүсгүйд зориулан бүтээсэн бөгөөд "The Voice of Mongolia" шоуны үндэсний ялагч Ц.Энгүүн дуулжээ. Киноны дууны үгийг Д.Ганцэцэг бичиж, аяыг Б.Цогбаяр хийсэн байна. Киноны гол дүрд жүжигчин А.Ганчимэг, "Фантастик" продакшны жүжигчин Б.Тамир нар тогложээ. Эмэгтэй хүн ямар ч зовлонг дааж чаддагийг, дотоод сэтгэлд нь ямар их хүч чадвар, тэсвэр тэвчээр оршиж байдаг тухай энэ кинонд өгүүлэх юм байна.
"Мөнхийн тасаршгүй мөр үлдэнэ
Үргэлжлэл болсон үр үлдэнэ..." гэж дууны дахилтад өгүүлсэн нь кинонд бүр тод харагдах юм гэж дуучин Ц.Энгүүн тодотгож хэллээ.