Онцгой байдлын газар зэрлэг амьтдад зориулан 300 боодол өвс олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-03-12 17:14:11

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн зарим суманд өвсний гарц муу, цас их орсноос шалтгаалж монгол бөхөн, хар сүүлт зэрэг зэрлэг амьтад идэш тэжээлийн хомсдолд орж буйтай холбогдуулан тус аймгийн Онцгой байдлын газар зэрлэг амьтдад зориулан 300 боодол өвсийг Байгаль орчин, аялал жуулчлалын газарт үнэ төлбөргүй олгожээ.

Түүнчлэн Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ. Одоогоор Говь-Алтай аймгийн Хүйсийн говьд хоёр цэгт 100 боодол, Шаргын говьд хоёр цэгт 100 боодол өвсийг зэрлэг амьтдад зориулж тавьсан байна.

Дашрамд дурдахад, зэрлэг амьтад өвс идэж буй эсэхийг баталгаажуулахаар автомат камер тавьсан тухай Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас танилцууллаа.

 

相关新闻