Зооноз өвчин судлалын төвийн шинэ байр ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн шинэ байрны нээлт боллоо.
Нээлтиэд оролцсон зочид төлөөлөгчид шинэ байрны зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцсан бол аймгийн удирдлагууд шинэ байрыг найдвартай цахилгаанаар хангахад шаардлагатай 15 сая төгрөг, байгууллагын эзэмшил газрыг 2000м2-аар тэлэх, 11 ажилтанд байгууллагад нь ойр газар олгохоор шийдвэрлэснээ мэдэгдлээ.
Нээлтэд аймаг орон нутгийн удирдлагууд, ЗӨСҮТөвийн захирал АУ-ны доктор Н.Цогбадрах, ЗӨСҮТөвийн нийгмийн эрүүл мэнд, эрдэм шинжилгээ, технологи, статистикийн албаны дарга Д.Цэрэнноров, ЗӨСҮТөвийн Лавлагаа лабораторийн эрхлэгч Д.Ганболд, Аймгийн ЭМГазрын дарга Ш.Энхмандах, Нийслэлийн ЗӨСТөвийн дарга О.Баасанчулуун, Аймгийн Мал эмнэлгийн албаны дарга Н.Анхбаяр, “ Суварга- Эв” ХХК-ийн захирал Ц.Цогтбилэг тэргүүтэй хүмүүс оролцлоо.
Нээлтээ хийж байгаа шинэ байрны жаврыг үргээж, АДБ-ийн “Хан Хэнтий” чуулгын уран бүтээлчид эгшигэн цэнхэр хадаг өргөн барьж, Шадавдаржаалин хийдийн лам Н.Батболд ном айлдлаа.
Хэнтий аймаг О.Буянхишиг