АШУҮИС-ийн 105 оюутан “Захирлын нэрэмжит тэтгэлэг” гардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-03-18 17:09:11

АШУҮИС нь урлаг спорт, нийгмийн идэвх зүтгэл, сурлагын амжилтаараа бусдыгаа манлайлан суралцсан оюутнуудыг шалгаруулан олгодог "Захирлын нэрэмжит тэтгэлэг"-ээ гардууллаа.

2015-2016 оны хичээлийн жилд амжилттай суралцсан 105 оюутан 70 гаруй сая төгрөгийн тэтгэлэг гардсан юм.

Цаашид энэхүү тэтгэлэгт хамрах оюутны тоог нэмж,  хэмжээг нь нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.   Ингэснээр оюутнуудын сурч боловсрох эрмэлзэл нэмэгдэж,  эрүүл мэндийн салбарт чанартай мэргэжилтэн болж төлөвшихөд чухал үзүүлэлт болох юм.

Тэтгэлгийг дөрөв  дэх  удаагаа олгож байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл нийтдээ 350 оюутанд 270 гаруй сая төгрөгийн тэтгэлэг гардуулжээ.

Ж.Болор

相关新闻