Бүх нийтийн марафонд 200 гаруй тамирчин оролцов
ФОТО МЭДЭЭБаянхонгор /МОНЦАМЭ/. Монгол цэргийн 98 жилийн ойг угтан аймгийн Цэргийн штабаас уламжлал болгон гурав дахь жилдээ зохион байгуулж буй Бүх нийтийн марафон гүйлт өнөөдөр боллоо.
Марафонд 200 гаруй тамирчин сайн дураараа оролцож, хурд хүчээ сорьсон юм. Гүйлтийн тэмцээн цэргийн, энгийн эрэгтэй, энгийн эмэгтэй төрлөөр аваргуудаа шалгаруулав.
Цэргийн эрэгтэй төрөлд Б.Даваажаргал /Зэвсэгт хүчний 339 дүгээр анги/ түрүүлж, Б.Дансүрэн /Цагдаагийн газар/, Н.Гантөмөр /Онцгой байдлын газар/ нар удаалсан байна. Энгийн эрэгтэй төрөлд нэгдүгээр байрт н.Өсөхбаяр /Номун далай цогцолбор сургууль/, хоёрдугаар байрт Н.Гантулга /аймгийн Шүүх/, гуравдугаар байрт М.Данзан /4 дүгээр багийн иргэн/ оржээ. Харин марафоны эмэгтэй төрөлд М.Энхзаяа /Биеийн тамир спортын газар/ тэргүүлж, Э.Цэрэндэлам /Зэвсэгт хүчний 339 дүгээр анги/, Б.Долгорсүрэн /Хот тохижилт / нар удаалсан байна.