Залуус цагийн ажлын үр дүнг тайлагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-03-18 15:44:25

МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс цагийн ажилтан залуучуудаа хөгжүүлэх зорилгоор сар бүр “ Гоё үр дүн” сургалт зохион байгуулж байхаар боллоо.

Анхны сургалтад 80 гаруй оюутан залуус хамрагдсан ба нэг хүний хариуцлагагүй байдал баг хамт олны амжилтаас хэрхэн доош татаж байгааг харуулах гэх мэт сэдэвчилсэн хичээл орсон байна.

Тус бирж цагийн ажил хийж буй залуучуудын мэдээллийг нэгтгэх, ажлын түүхийг бий болгох, хариуцлагын тогтолцоо бүрдүүлэх зорилгоор цагийн ажилтны дэвтэртэй болсон бөгөөд одоогийн байдлаар 900 гаруй залуус цагийн ажилтны дэвтэртэй болжээ. “Гоё үр дүн” сургалтад цагийн ажилтны дэвтэртэй залуус хамрагдаж, ажлынхаа сайн үр дүнгээс ийнхүү хуваалцав.

Б.Туул

相关新闻