"Драм 4" хамтлаг БНСУ-д тоглож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Драмын Эрдмийн театрын залуу уран бүтээлчдийн дундаас төрсөн “Драм 4” хамтлаг энэ жилийн анхны тоглолтоо БНСУ-д байгаа монголчуудад толилуулж явна.
Тус хамтлагт Монгол Улсын Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар, МУСТА Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар нар байдаг. Тэд 14 дэх жилдээ хамтран дуулж байгаа бөгөөд хуучны сэтгэлд хоногшсон дуунууд болон жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэгийн “Хийморь” киногоор гадаадад суугаа монголчууддаа бэлэг барих юм байна.
“Драм 4”-ийн тоглолт Сөүл хотод эхэлсэн бол энэ сарын 10-11-ны өдөр Тэжон хотод тоглох хуваарьтай байна.