Соёлын биет бус ѳвийг ѳвлѳн тээгч ардын авьяастнуудын шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-03-09 20:52:09

Говь-Алтай /МОНЦАМЭ/ УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийн санаачилгаар Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас гуравдугаар сарын 8-ны өдөр зохион байгуулсан "Аялгуу дуурьсалтай-Алтай нутаг" сумдын ардын авьяастнуудын наадмын шилдгүүд тодорлоо.

Соёлын биет бус ѳвийг ѳвлѳн тээгч, эхний шатнаас шалгарсан тус аймгийн 18 сум, 2 тосгоны 80 гаруй ардын авьяастан ѳрсѳлдсөнөөс тэргүүн байрын эзнээр Нийтийн дууны тѳрѳлд Бигэр сумын ардын авьяастан Ц.Отгон-Ѳлзий тодорч Ѳргѳмжлѳл, нэг сая/1.000.000/ тѳгрѳгийн мѳнгѳн шагнал хүртсэн бол удаах байрыг Язгуур урлагийн тѳрѳлд ѳрсѳлдсѳн Алтай сумын "Ажийн аялгуу" хамтлаг, гутгаар байрыг Уртын дууны тѳрѳлд ѳрсѳлдсѳн Есѳнбулаг сумын ардын авьяастан Э.Цогбадрах, тусгай байрыг Жаргалан сумын ардын авьяастан Т.Бат-Эрдэнэ, Шарга сумын ардын авьяастан н.Ѳлзийбаяр нар эзэлсэн бол "Хамгийн ахмад настай өвлөн уламжлагч" шагналыг Тайшир сумын ардын авьяастан Д.Бат-Эрдэнэ хүртсэн юм.

Наадмын шилдгүүдийн шагналыг тус аймгийн Засаг дарга С.Гансэлэм, Засаг даргын орлогч Ж.Ганбат, ЗДТГ-ын дарга Ч.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийн бие тѳлѳѳлѳгч Б.Эрдэнэ-Очир болон наадмын шүүгчид гардуулж баяр хүргэлээ


相关新闻