“Эх дэлхийн цаг”-т нэгдэхийг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-03-18 14:35:06

Маргааш буюу энэ сарын 19-ний 20.30-21.30 цагийн хооронд гэрэл, цахилгаан хэрэгслээ унтраахыг уриалдаг “Эх дэлхийн цаг” тохионо.

“Эх дэлхийн цаг” нь эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй  тэмцэхэд хүн бүр өөрийн хувь нэмрээ оруулж байна гэсэн утгыг илэрхийлдэг хөдөлгөөн юм. Энэхүү арга хэмжээг дэмжин БОНХАЖЯ-ны харьяа Байгаль хамгаалах сангаас санаачлан идэвхжүүлсэн сошиал компанит ажилд та бүхнийг гэр бүл, найз нөхөд, хамт олноороо нэгдэн идэвхтэй оролцож Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа зогсохыг уриалж байна.

Анх 2007 онд Австралийн Сидней хотын 2.2 сая айл өрх, албан байгууллагаас эхэлж байсан энэ хөдөлгөөн өдгөө дэлхийн 7000 хотыг хамарч, өргөжиж чаджээ.

Ж.Болор

相关新闻