“Тэнгэр заяат Эр хүн танаа” хөтөлбөрт үйл ажиллагаа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-18 14:28:09

“Монгол цэргийн өдөр”-ийг угтан “Хан Хэнтийн бүсгүйчүүд” ТББ-аас санаачлан Хэнтий нутгийнхаа эрчүүдэд зориулсан “Тэнгэр заяат эр хүн танаа” арга хэмжээг Иргэний танхимд анх удаа зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд “Хан Хэнтийн бүсгүйчүүд” ТББ-ын тэргүүлэгч, гишүүд оролцож, аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, “Монгол хүмүүний төлөвшил” ТББ-ын тэргүүн, БСШУЯ-ны зөвлөх багш Ц.Цэгмиджав болон Чингис хотын төрийн болон бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, малчдын төлөөлөл болсон 90 гаруй эрчүүд урилгаар оролцов.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд төр нийгмийн төлөө хоёргүй сэтгэлээр олон жил зүтгэж, бусдын үлгэр дууриал болсон эрчүүдийг “Хан Хэнтийн алдартан” тэмдгээр шагнаж, залуу уран бүтээлчид ая дуугаа өргөлөө. Мөн “Монгол хүмүүний төлөвшил” ТББ-ын тэргүүн, БСШУЯ-ны зөвлөх багш Ц.Цэгмиджав эрчүүдэд зориулсан лекцыг уншиж, үүний дараа үйл ажиллагаанд оролцогч эрчүүд халуун дулаан ярилцлага өрнүүлсэн юм. Ийнхүү хөтөлбөрийн төгсгөлд урилгаар ирсэн эрчүүдийн дунд азтан шалгаруулж үйл ажиллагаа амжилттай өндөрлөсөн юм.

Б.Туяа

 

 

相关新闻