АНУ Умард Солонгосыг буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-03-18 14:22:17

ТОКИО. /NHK/. АНУ-ын Засгийн газар Умард Солонгосын дахин пуужин харвасныг буруушаав.

Умард Солонгос олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хурцадмал байдлыг хурцатгах үйлдлээс зайлсхийх зогсоох хэрэгтэй хэмээн АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Жон Кирби мэдэгдэлдээ дурдсан байна.

Мөн уг мэдэгдэлд, АНУ өөрийн холбоотнууд болох Япон, Өмнөд Солонгос улсыг хамгаалах үүргээ бүрэн дүүрэн гүйцэтгэх болно гэжээ.  

Х.Сарнай

 

相关新闻