"Ээжүүдээ сонсъё" хэлэлцүүлэгт 240 гаруй эмэгтэй оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-03-06 22:21:38

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Говь-Алтай аймгийн  Есөнбулаг сумын ЗДТГ, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөл, Эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллага, Хөөрхөн зүрхнүүдийн аяны төлөөллүүд хамтран “Ээжүүдээ сонсъё” хэлэлцүүлгийг гуравдугаар сарын 05-ны өдөр Хүүхэд залуучуудын ордны “Мазаалай” театрт зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, үлгэр дууриалал болсон манлайлагч эмэгтэйчүүдийнхээ үгээр дамжуулж, өсвөр насны охид бүсгүйчүүдэд ухаарал хайрлах зорилгоор зочноор ИННЗ-ийн тэргүүн Г.Ундрам, МУГЖ дуучин З.Тэрбиш, эмч С.Жаргахсайхан, АБТ-ний ажилтан багш С.Мөнхбаяр, Бизнес эрхлэгч Б.Алтантуяа, ХААН банкны эдийн засагч Н.Пүрэвсүрэн нар уригдаж үнэтэй зөвлөгөө хайрлан үйлдлээ эрхэмлэж байхыг захиж байлаа.

Хэлэлцүүлгийг аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Бат-Эрдэнэ нээж үг хэлсэн бөгөөд Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн охид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгч бүсгүйчүүд зэрэг 240 гаруй эмэгтэй оролцсон юм.


相关新闻