Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа хийхээр санамж бичигт гарын үсэг зурлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-03-06 22:15:50

Говь-алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтэд судалгаа хийж, дунд хугацааны бодлогын баримт бичиг боловсруулах, эрэлтэд нийцсэн ажлын байр бий болгох, салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааг уялдуулах зорилгоор тус аймгийн Хөдөлмөрийн эрхлэлтийн салбар зөвлөл, Мэргэжлийн боловсрол сургалтын салбар зөвлөл хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Аймгийн ИТХ-аас 2019 оныг “Бүтээн байгуулалт-Ажлын байр нэмэгдүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтэд судалгаа хийж, дунд хугацааны бодлогын баримт бичиг боловсруулах, эрэлтэд нийцсэн ажлын байр бий болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Үүний хүрээнд тус аймгийн ХХҮГ, МСҮТ, Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөл, Мэргэжлийн боловсрол сургалтын салбар зөвлөл ажил олгогч, ажилтны төлөөлөл нийт 69 хүн сургалтад хамарлаа. 

Энэхүү сургалтаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгааг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хийж байна. Тухайлбал судалгаа зохион байгуулах багийн гишүүдэд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа, түүний ач холбогдол, судалгааг зохион байгуулахад орон нутаг дахь төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо, хамтын ажиллагааны талаарх сургалтыг гуравдугаар сарын 4-6-ны өдөр зохион байгуулсан юм.


相关新闻