Бүсгүйчүүд даавуун торыг хэрэглээндээ хэвшүүлэхийг уриалав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай /МОНЦАМЭ/ Засгийн газрын 2018 оны 189 дүгээр тогтоолоор бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав баглаа боодлын зориулалтаар үйлдвэрлэх, импортлохыг хориглосон шийдвэрийг орон нутагтаа хэрэгжүүлэх зорилгоор Говь-Алиай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын бүсгүйчүүд даавуун торыг хэрэглээндээ хэвшүүлэн, “Цүнхэндээ даавуун тортой” уриалга /Challenge/ -ыг эхлүүлжээ.
Харин БОАЖГ, Есөнбулаг сумын ЗДТГ хамтран аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй дэлгүүр, ресторан, цайны газар, эмийн сангуудад тогтоолыг хүргүүлж, иргэдэд мэдээлэл өгөх уриалга бүхий хуудсыг байрлуулан ажиллаж байна. Тиймээс иргэд та бүхэн даавуун тор хэрэглэж, байгаль орчноо бохирдлоос хамгаалан, эрүүл мэнддээ анхаарахыг уриалж байна.