“Музейн нээлттэй өдрүүд”-ээр 500 орчим иргэнд үйлчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-03-04 23:03:36

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залуучуудад монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор Говь-Алтай аймгийн Орон нутаг судлах музей энэ сарын 1-3-ны өдөр нээлттэй өнжлөө. 

“Музейн нээлттэй өдрүүд”-ийн хүрээнд тус аймгийн албан байгууллага, аж ахуйн нэгж, анги хамт олон гээд нийт 500 орчим иргэнд үнэ төлбөргүй үйлчилсэн бөгөөд тус аймаг дахь Монгол банкны салбартай хамтран "Банкны хөгжил-95" сэдвээр хүүхэд залуучууд, хэрэглэгчдэд зориулсан банкны үйл ажиллагаа, ач холбогдлыг таниулах, салбарын түүх болон Монгол улсын мөнгөн тэмдэгтүүдээр үзэсгэлэн гаргажээ. 

Говь-Алтай аймгийн Орон нутаг судлах музей нь байгаль, газар зүй түүх угсаатан гэсэн дөрвөн танхим 10 тасагт 2500 гаруй үзмэрийг дотоод болон гадаадын иргэдэд дэлгэн сурталчилдаг байна.


相关新闻