Авто худалдааны цогцолборт үйл ажиллагаа явуулах боломжгүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-03-17 15:58:32

Автомашин, авто техникийн сэлбэг хэрэгсэл худалдаалж байгаа иргэдийн хуулийн этгээдийн эрх, ёсны ашиг сонирхлыг албан тушаалтнууд зөрчиж буй талаар автомашин, сэлбэгийн бизнес эрхлэгчид өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тодруулбал, автомашин болон сэлбэг хэрэгсэл худалдаалах үйл ажиллагаа эрхэлж байгаа 10 мянга орчим бизнес эрхлэгчид 2013 оноос эхлэн албан тушаалтнуудын хууль бус үйл ажиллагааны улмаас ихээхэн дарамт шахалтад өртөж эрх нь зөрчигдөж, бизнес нь эрсдэлд орж байгааг тус хурлын үеэр онцлон хэлж байв. Мөн тооцоо судалгаа дутмаг, байгаль орчны үнэлгээ хийхгүйгээр цэвэрлэх байгууламжийн дэргэд барьж байгаа Авто худалдааны цогцолборт үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдгийг хэлсэн юм.

Хувиараа бизнес эрхлэгч Я.Гэрэлсайхан “Да хүрээ” зах дээр үйл ажиллагаа эрхлэгч иргэдийн 80 орчим хувь нь Баянзүрх дүүрэгт амьдардаг. Бид хаа байсан хотын баруун зах руу нүүхэд үнэхээр хүндрэлтэй байна.Миний хувьд саяхан 8 хувийн зээлд хамрагдаж Баянзүрх дүүрэгт байр захиалсан. Мөн Авто тээврийн үндэсний төвийн харьяа авто машины дугаар олголт болоод бусад төрийн үйлчилгээ үзүүлдэг газрууд бүгд Да хүрээ захаас нүүсэн тул тус захаар үйлчлүүлэгчдийг ихээхэн чирэгдүүлж байна” гэсэн юм.

С.Сайнзаяа

相关新闻