Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдийн анхдугаар зөвлөгөөнөөс зөвлөмж гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-03-01 11:22:27

Архангай /МОНЦАМЭ/. Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хангахад оролцогч талуудын мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдийн анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж, төрийн болон ТББ, аж ахуйн нэгж, иргэд олон нийтэд хандсан зөвлөмж гаргав.



Оролцогчид Хүүхдийн эрхийг хангахад төсвийн төлөвлөлтийг оновчтой хэрэгжүүлэх нь, Боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь, Эцэг эхийн зөвлөл, хүүхдийн элчийн үүрэг оролцоо гэсэн 3 салбарт хуваагдан өөрсдийн салбарт тулгамдаж буй асуудал, гарах аргуудын талаар санал бодлоо хуваалцсан юм. Зөвлөгөөний төгсгөлд 3 салбар хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжүүдийг нэгтгэн дүгнэж, Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдийн анхдугаар зөвлөгөөний зөвлөмжийг боловсруулан баталжээ. 

相关新闻