Фрэнк Синатрагийн хүү нас нөгчжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
jargal@montsame.mn
2016-03-17 14:33:46

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн домогт дуучин, жүжигчин Фрэнк Синатрагийн хүү Флорида муж улсын Дейтон-Бич хотод 73 насандаа нас нөгчсөн тухай түүний төрөл төрөгсдөд “Ассошиэйтед Пресс” агентлагт мэдээлжээ.

Төрөл төрөгсдийнх нь хэлснээр, эцгийнхээ адил дуучин, хөгжмийн зохиолч байсан бага Фрэнк-Синатра зүрх нь зогссоны улмаас нас барсан байна. Тэрбээр концертод оролцохоор Флоридад ирсэн байжээ.

“Дейтон-Бич Ньюс Жорнэл” сонинд мэдээлснээр, АНУ-ын түүхэн дэх хамгийн алдартай уран бүтээлчдийн нэгийнх нь хүү болох тэрбээр эмнэлэгт нас барсан байна.

Алдарт Фрэнк Синатрагийн мэндэлсний 100 жилийн ойг АНУ-д өнгөрсөн онд тэмдэглэсэн билээ.

Д.Жаргал

 

 

相关新闻