Нинбо хотын даргыг шалгаж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-03-16 15:17:14

БЭЭЖИН. /TASS/. Хятадын зүүн нутагт оршдог Жэзян мужийн томоохон боомт хот болох Нинбо хотын дарга Лу Зыюэг тус улсын Коммунист намын /ХКН/ Төв хорооны Сахилга батыг хянан шалгах хороо мөрдөн шалгаж эхэлжээ.

Намын энэ байгууллагын өнөөдөр нийтэлсэн мэдээлэлд дурдсанаар, Нинбо хотын даргыг “намын сахилга батыг ноцтой зөрчсөн хэрэгт сэжиглэж байгаа аж”.

Хятадад намын өндөр албан тушаалын гишүүдийг эхлээд нам дотроо мөрдөн шалгасны дараа Сахилга батыг хянан шалгах хороо холбогдох хэргийг шүүх эрх бүхий байгууллагуудад шилжүүлдэг.

Си Зиньпин тэргүүтэй Хятадын удирдлагын “тав дахь үе” 2012-2013 онд төрийн эрхэнд гарсны дараа тус улсад авлигатай тэмцэх томоохон кампанит ажил өрнүүлсэн билээ. Сүүлийн жилүүдэд намын өндөр албан тушаалтнууд төдийгүй төрийн томоохон үйлдвэрүүдийн ажилтнууд авлигын хэрэгт холбогджээ.

Д.Жаргал

 

相关新闻