"Солиот эх" кино Олон улсын наадамд өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-02-19 15:59:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Герман улсын Баден-Вюртемберг мужийн Карлсруэ хотод “Independent days international film festival 2019” наадам дөрөвдүгээр сарын 3-7-ны өдрүүдэд болно. Хошин урлагийн “Х-ТҮЦ” продакшны уран бүтээлчдийн “Солиот эх” уран сайхны кино энэ наадамд өрсөлдөхөөр болсныг тус киноны уран бүтээлчид  мэдээллээ.

БНХАУ-ын Чиндао хотод  өнгөрсөн оны зургадугаар сард болсон, Олон улсын анхдугаар кино наадамд "Солиот эх" кино амжилттай оролцон, гол дүрд тоглосон МУГЖ И.Одончимэг "Шилдэг эмэгтэй" дүрийн шагнал хүртэж байсан юм. 


相关新闻