Нигерид 8 настай хүүхэд багшийн цалин авч байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-03-16 11:16:18

АБУЖА. /ВВС/. Нигерийн зүүн хойд нутгийн Баучи мужид найман настай хүүхэд хүртэл багшийн цалин авч байсныг албаны хүмүүс илрүүлжээ. Энэ нь залилан мэхлэх үйл ажиллагааны нэг хэсэг юм.

Байхгүй төрийн албан хаагчид цалин олгох луйвар Нигерид ихэд тархсан гэж тус улсад байгаа сэтгүүлчид мэдэгдэв.

Гэвч Нигерийн Засгийн газар сүүлийн үед эрчимтэй ажиллаж, хэдэн мянган “үл үзэгдэгч ажилтнууд”-ыг цалингийн жагсаалтаас хассан байна.

Нигери бол Африк тивийн хамгийн том эдийн засаг билээ. Тус улс Африкийн хамгийн том нефть олборлогч орон боловч нефтийн ханш унасантай холбоотойгоор тус улсын эдийн засаг асар их дарамтад ороод байна.

Баучи мужийн ажиллах хүчинд байнгын хяналт, шалгалт хийж, хэдэн сая доллар хэмнэх боломжтой гэж тус мужийн ерөнхий аудитор Абубакар Габи мэдэгдэв. Мөн тэрбээр, сүнс ажилтнууд болон нэхэмжлэгчдийг устгах зорилготой үйл ажиллагаанд ажилтнууд, тэтгэврийнхэн оролцдоггүй гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

相关新闻