Улсын арслан Р. Пүрэвдагва түрүүлж, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Билгийн тооллын 17-р жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар
шинийн барилдааны улс, аймгийн алдар цолтой 256 бөх хүчээ сорин барилдаж улсын арслан
Р.Пүрэвдагва анх удаа түрүүлж, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэлээ.
Сар шинийн баярт зориулсан битүүний барилдаанд улсын арслан цолтой хоёр бөх үзүүр, түрүүнд үлдсэн анхны тохиолдол болсон юм.