Амила цэцэрлэгийн багачууд ардын урлагийн тоглолт үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2019-02-02 17:05:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол соёл, зан заншил, өв уламжлалаасаа сурч буй “Амила” цэцэрлэгийн  хүүхэд багачуудын урлагийн тоглолт Улаанбаатар чуулгын байранд боллоо.

"Ардын урлагийн гайхамшиг" хэмээх энэхүү тоглолтыг 15 жилийн турш уламжлал болон зохион байгуулж байгаа юм. Тус цэцэрлэг хоёрдугаар сарыг монгол уламжлалын сар болгон зарласан бөгөөд энэ өдөр хүүхэд багачууд дуулж, бүжиглэхээс гадна морин хуур, ёочин, ятга болон чулуун царгил зэрэг хөгжмийг тоглож сурснаа эцэг, эхчүүддээ толилуулав. Тоглолтод 130 гаруй хүүхэд 22 төрлийн урлагийн үзүүлбэр сонирхууллаа.

Тус цэцэрлэгт хүүхэд хөгжүүлэх, монгол ёс, уламжлал зааж сургах олон төрлийн дугуйлан ажилладаг аж.  


Д.Урансолонго

相关新闻